Бурхан шүтээнийг муучилсан хэрэгт сэжиглэж, энгийн иргэнийг сүхдэж хөнөөсөн Пакистаны цагдааг баривчилжээ. Фарез Навеед хэмээх цагдаа хохирогч Туфайл Наквиг гудамжинд зодоон хийж байхад нь баривчилж, улмаар толгой, хүзүүнд нь сүхээр цохьсон болох нь тогтоогджээ. Хохирогч сэтгэл мэдрэлийн өвчтэй байсныг гэрчүүд нотлов. Мөн энэ долоо хоногт Христийн шашинт эхнэр, нөхөр хоёрыг Коран судрыг доромжилсон хэргээр амьдаар нь шатаасан харгис хэрэг гарсан юм. Лалын шашинтнууд түлхүү оршин суудаг Пакистаны нийгэмд бурхан шүтээнийг муучлах нь тэвчиж болшгүй гэмт хэрэгт тооцогддог. Гэхдээ энэ төрлийн хууль тогтоомж нь боловсронгуй бус байгаагаас хэргийг хувь хүний үзэмж, цөөнхийн бүлгийн шийдвэрээр шударга бус шийдэх нь түгээмэл байна.





















































Сэтгэгдэл (1)