Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх батлан даалтад гараад нэлээн хэд хонож байна. Түүнийг батлан даалтад гарсаны дараа АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, хэргийнх нь талаар дэлгэрэнгүй ярьсан. Улмаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн авч явсан бичиг “ноцтой” байж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон гэдгээ онцолсон юм. Тодруулбал, Төв аймгийн урьдчилан сэргийлэх төвийнхөн буюу шүүхийн шийдвэрийнхэн Ц.Баасандоржийн авч явсан бичиг том сайдын нэр барьсан утгатай зүйл байна. Шалгаж өгнө үү гэсэн хүсэлт ирсэн учир Ц.Баасандоржийг харьяалалын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээр шалгуулах болсон гэдгийг АТГ-ынхан хэлж байсан. Өөрөөр хэлбэл, АТГ-ынхан Төв аймгийн шүүхийн шийдвэрийнхэний хүсэлтээр Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргасан гэж байсан юм. Тэгвэл энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн холбогдох албаны хүнээс тодруулахад Төв аймгийн шүүхийн шийдвэрийн хүсэлтээр бус АТГ-ын хүсэлтээр Ц.Баасандоржийг шалгуулах гомдол ирсэн гэв.
Уг нь АТГ гомдол гаргадаг сүбьект биш. Гэтэл тэд яагаад өөрсдөө ийн өмгөөлөгчийн шалгуулах гээд байгаа нь хүмүүсийн сонирхолыг татаж эхлээд байна. Мөн Төв аймгийн шүүхийн шийдвэрийнхэн Ц.Баасандорж Л.Гансүхтэй уулзаж байгаа бичлэгийг АТГ-т явуулсан гэдгийг эх сурвалж хэллээ. Гэтэл өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчтэйгээ уулзахыг хянаж, бичлэгээр баталгаажуулах эрхтэй шүүхийн шийдвэрийнхэн чухам ямар учраас АТГ-т өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын бичлэгийг явуулсан нь сонирхол татаад байгаа юм. Уг нь тэд бичлэг хийж тэдний уулзалтыг хянах үүрэгтэй ч АТГ-т хүргүүлнэ гэдэг зүй бус юм.
Юутай ч АТГ-ынхан өмгөөлөгчид нь хүртэл ийн халдаж, үг хэлэх, үйлчлүүлэгчтэйгээ уулзах нөхцлийг нь боогдуулж байгаад зарим улс төрийн гишүүд ч дургүйцлээ илэрхийлснийг өмнөх чуулганы хуралдаанаар та бүхэн сонссон биз ээ. Иргэн хүн өмгөөлөл авах зүй ёсны эрхтэй ч өмгөөлөгчийг нь хүртэл шалгуулж байна гэхээр манай улсад эрх чөлөө, хараат бус байдлыг алдагдуулсан үзэгдэл болж байгааг УИХ-ын нэр бүхий зарим гишүүд ч онцлоод байгаа билээ.
Ц.Баасандорж өмгөөлөгчийн хувьд өөрт нь байсан бичгийг хэн хулгайлаад авчихав гээд гайхаад байтал АТГ-ынхан өөрсдөө хулгай хийснээ зарлачихлаа. Миний цүнхнээс эд зүйлс алдагдсан асуудлаар Төв аймгийн цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн 145-д зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж АТГ болон Төв аймгийн урьдчилан хорих төвийн "хулгайч" нарыг шалгуулна. АТГ-ын Д.Энхтөр, Э.Амарбат нарыг иргэний захидал харилцааны нууц задруулсан, өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг боогдуулсан, бусдын нэр хүндэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр халдсан, гутаан доромжилсон, гүтгэсэн гэх үндэслэлээр шалгуулна гэдгээ хэлээд байгаа билээ.
Д.Дуулим




















































Сэтгэгдэл (8)