Булган аймгийн Булган суманд өндөр настай хүний амь насыг хөнөөж, эд зүйлс хулгайлсан гэмт хэрэг өнгөрсөн онд гарсан. Тус хэрэг шийдвэрлэгдээгүй явсаар саяхан шүүх таслан шийтгэж, гэмт этгээдэд 25 жилийн хорих ял оноожээ.Гэмт этгээд Орхон аймгийн харьяат 30 настай А гэгч бөгөөд тэрбээр өмнө нь дээрмийн ял эдлэж байжээ.Тэрбээр хэрэг үйлдэхээсээ өмнө Орхон аймгийн цагдаагийнгазарт хулгайн хэргээр шалгагдаж байхдаа оргон зугтааж, Булган аймагт дээрх хэргийг үйлджээ.
Түүнийг мөрдөн шалгахад Булган, Орхон, Дархан-Уул аймагт арван удаагийн үйлдлээр дээрэм, хулгайн хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн аж.



















































