Орост телевиз, радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн дундуур түргэн хоол сурталчлахыг хориглосон шинэ хууль гарах гэж байна. Түргэн хоолонд өөх тос, давс, элсэн чихэр их агуулагддаг тул зах зээлийг нь хязгаарлах хууль батлахаар парламентад яригдаж эхэллээ. Оросын парламентын шинэ гишүүн Алена Аршинова “Хүүхдийн нэвтрүүлгүүд ёс суртахуунтай байх ёстой. Хүүхэд үлгэр, хүүхэлдэйн киноны дундуур түргэн хоолны сурталчилгаа үзэх шаардлагагүй. Тэдний хамгийн дуртай нэвтрүүлгээр эрүүл мэндэд нь ноцтой аюултай бүтээгдэхүүнийг зарлах нь зохимжгүй” хэмээн ярьсан байна.
Хүүхдүүд нэвтрүүлэг үзсэнийхээ дараа эцэг, эхчүүдээсээ зөвшөөрөл авалгүйгээр түргэн хоол худалдан авдаг. Энэ нь хэрэглэгчдэд хүчээр шахалт үзүүлсэн нэг хэлбэр мөн гэж хууль батлагчид үзжээ.
Хүүхдүүд нэвтрүүлэг үзсэнийхээ дараа эцэг, эхчүүдээсээ зөвшөөрөл авалгүйгээр түргэн хоол худалдан авдаг. Энэ нь хэрэглэгчдэд хүчээр шахалт үзүүлсэн нэг хэлбэр мөн гэж хууль батлагчид үзжээ.2013 онд Төрийн дум хүүхдийн нэвтрүүлгийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглох тухай хуулийг хэлэлцсэн ч батлагдаагүй юм. Одоогийн хуулиар нэвтрүүлгийн зөвхөн эхлэл, төгсгөлд сурталчилгаа явуулахыг зөвшөөрдөг.
Оросын Эрүүл мэндийн яамнаас 2020 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн эрүүл хооллолтын мэдлэгийг дээшлүүлэх зорилт тавьжээ. Ингэснээр хэт таргалалт, цусан дахь сахарын хэмжээ ихсэхээс урьдчилан сэргийлнэ гэж тооцож байна.
Телевизийн алдартай шоунуудын дундуур 11 удаа түргэн хоол сурталчилдаг гэсэн тооцоог Британийн судлаачид гаргажээ. Эцэг, эхчүүд нь сахар ихтэй, эрүүл мэндэд муу хүнсний сурталчилгаагаар бөмбөгдүүлж буйгаа анзаардаггүй гэнэ. Мөн Британид жил бүр 40 мянган хүн түргэн хоолноос болж нас бардаг гэсэн харамсалтай судалгааг олон нийтэд танилцуулсан байна.