АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ази дахь гадаад бодлогоо шинэ шатанд гаргахын тулд Бээжин рүү нислээ. Тэрээр Азийн асуудалд онцгой анхаарах болсон нь Орос-Хятадын харилцаа гүнзгийрч буйтай холбоотой гэнэ. Украины хямралтай холбоотойгоор Барууныхан Орост хориг тавих тусам Владимир Путин Хятадаас эдийн засаг, улс төрийн дэмжлэг авсаар байна. Үүнийг Обама ноцтой заналхийлэл гэж үзэж байгаа ажээ.Өнгөрсөн тавдугаар сард АНУ, Европын холбоо Украинд эдийн засгийн хориг тавьсны дараа Путин Хятад руу 400 тэрбум долларын байгалийн нийлүүлэх гэрээ байгуулсан билээ. Өнгөрсөн сард Хятадын ерөнхий сайд Ли Кэцянь Москватай валют солилцох, татварын хэлэлцээр хийх зэрэг 38 багц гэрээнд гарын үсэг зурсан байна. Хятад хамтын ажиллагаагаар Оросын найдвартай түнш Германыг давж, өнгөрсөн онд гэхэд 90 тэрбум долларын худалдаа хийжээ.





















































Сэтгэгдэл (1)