Өмнө нь зөвхөн ургамалыг халдварлуулдаг гэгдэж байсан Вирус-альгофаг ATСV-1 хүнээс илэрчээ. Линкольн хот дахь Небраскийн их сургууль болон Жон Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд ATCV-1 вирусыг хүний оюун ухаанд нөлөөлж, харах, мэдээлэл авах чадварыг удаашруулдаг болохыг тогтоосон байна. Туршилтад хамруулсан 33 сайн дурын хүний 14-өөс нь дээрх вирус илэрчээ. Уг вирусийг саяхан нас барсан хүний тархинаас мөн илрүүлсэн байна. ATCV-1 нь альгофаг вирус бөгөөд цэнгэг усны замганд байдаг вирус юм.
Туршилтын явцад хүний ургуулан бодох чадварын тест явуулж үзэхэд альгофаг илэрсэн хүмүүсийн сэтгэмж эрүүл хүнийхээс 10 хувиар муу байжээ. Үүнийг батлахын тулд тэд мэрэгчдийг уг вирусээр халдварлуулж, туршилтаа үргэлжлүүлэхэд халдвартай мэрэгчид төөрдөг замаар явахдаа гарц олох чадвар нь эрүүл амьтдынхаас 10 хувиар удаан байгаа нь тогтоогджээ.




















































