АНУ-ын Калифорнийн мужийн “South Lake Tahoe” хэмээх байгалийн цогцолборт газарт зочилж буй жуулчид ой хамгаалагчдын зааврыг үл харгалзан аюултай амьтдын хажууд сельфидэх болжээ. “Хүмүүс баавгайг аюултай амьтан гэж мэддэггүй. Жуулчид баавгайтай хэт ойртсоноор гэмтэж бэртэх бүр амиа алдах аюултай” гэж ойн шалгагч Нэнси Гибсон ярив. Хойд Америкт энэ жил хоёр хүн хар баавгайн дайралтад өртөж, нас барсан хэрэг гарсан юм.

























































