Өнгөрсөн аравдугаар сарын 26-наас энэ сарын 2-ны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 164.325 хүн амбулаториор үйлчлүүлсний 9,253 буюу 5.6 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.7 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.Харин 10 мянган хүн амд 37.7 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 3.0 тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс 1.1 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 91.6 хувийг 15 хүртэлх, 73.0 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Нийслэлийн зургаан дүүрэгт хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 29.5 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 8.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар тус тус багассан байна.