Германы нийслэл хотноо Берлиний хана нуран унасны 25 жилийн ойг тэнгэрт 8000 хийн бөмбөлөг цацаж тэмдэглэв. Берлиний хана нурсан нь дэлхий нийтийн хүсэл мөрөөдөл биеллээ олсон хэрэг мөн гэдгийг Германы канцлер Ангела Меркель онцолжээ. Энэхүү арга хэмжээнд оролцохоор Брэнденбургийн хаалганы дэргэд 10 гаруй мянган хүн цугларсан байна. Цагаан бөмбөлөгүүд 3,6 метр өндөртэй баганыг давж, 15 км орчим талбайг хамарчээ.
Берлиний ханыг 1961 онд Дорнын коммунистуудыг дүрвэн зугтахаас сэргийлж босгожээ. Дараа нь 1989 онд нурааснаар Хүйтэн дайн төгссөний гол бэлгэдэл болж үлдсэн түүхтэй.




Берлиний ханыг 1961 онд Дорнын коммунистуудыг дүрвэн зугтахаас сэргийлж босгожээ. Дараа нь 1989 онд нурааснаар Хүйтэн дайн төгссөний гол бэлгэдэл болж үлдсэн түүхтэй.
























































