Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлын талаар МХЕГ, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ", "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ", "Улаанбаатар дулааны сүлжээ" компани хамтран анх удаа томоохон шалгалт хийснээ өнгөрсөн баасан гарагт мэдээлэв.Тэд хотын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст нийт 5588 иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгааг тогтоожээ. Эдгээрээс "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн харьяа өндөр хүчдэлийн шугам, дэд станцуудын хамгаалалтын бүсэд хамгийн олон буюу 3880 айл өрх, албан байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тиймээс эхний ээлжинд дулааны төв шугамууд дээр байрласан айл өрх, аж ахуй нэгжийн 50 орчим барилга байгууламжийг буулгах, нүүлгэн шилжүүлэх санал гаргажээ. Д.Дуулим




















































Сэтгэгдэл (1)