Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдөр нийт гэмт хэргийн шинжтэй 115 үйлдэл бүртгэж эзэн холбогдогчийг нь илрүүлэн олж тогтоон хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Үүнээс хулгайлах төрлийн гэмт хэрэг 29, танхайрах 17, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг 33 бүртгэгдсэн байна.
Дашрамд хэлэхэд, "Галт зэвсэг" арга хэмжээ энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл галт зэвсэг ашиглан танхайрах төрлийн гэмт хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн л бүртгэдсэн байна. Тодруулбал, БГД-ийн 14-р хороо “Оке” зочид буудлын гадна согтуу хүн танхайраад байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллага очиж шалгалтын ажиллагаа хийхэд СХД-ийн 9-р хорооны иргэн 28 настай эрэгтэй С гэгч нь согтуурсан үедээ “Та нарыг буудаж ална” хэмээн танхайрч байсныг таслан зогсоожээ. Улмаар уг этгээдэд үзлэг хийхэд 7.62 мм-ийн галт сум 13 ширхэгийг авч явсаныг нь хураан авч БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































