Баянгол дүүргийн 16-р хороо Амарсанаагийн гудамж "Сант" дээд сургуулийн хажууд “Тоёото кролла” маркийн автомашины жолооч Т гэгч нь оршин суух хаяг нь тодорхойгүй 50 настай эрэгтэй Э гэгчийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. Явган зорчигч Э-гийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Иймд иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашины замаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/




















































