Дорнод аймгийн Дашбалбар сумын нэгдүгээр багт оршин суух 51 настай эрэгтэй Б гэгч нь мотоциклтойгоо явж байгаад онхолдож нас барсан хэргийг Дорнод аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна. Хятад мотоциклоос болж хөдөө орон нутагт цөөнгүй осол гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хайлшин дугуйтай Хятад мотоциклүүд манай хөдөө орон нутгийн бартаат замд тохирдоггүй. Иймээс хятад мотоциклтэй явсан иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгааг албаныхан онцолж байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (3)