Энэ сарын 8-ний өдөр БГД-ийн 7-р хороонд буюу ГССҮТ-ийн орчимд үл таних хоёр хүнд зодуулж эд зүйлээ дээрэмдүүллээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад өгчээ. Үүний дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад БГД-ийн 4 дүгээр хороонд оршин суух иргэн Б-гийн гар утас болон бусад зүйлсийг нь БГД-ийн 21-р хороонд оршин суух 19 настай эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож дээрэмдсэнийг нь шуурхай илрүүлэн БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.Мөн Сүхбаатар дүүргийн 8-р хороо “Этүгэн” дээд сургуулийн хажууд дээрэмдүүлээ гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа хийхэд тус сургуулийн гадна талбайд Сүхбаатар дүүргийн 7-р хороонд оршин суух иргэн М-ийн гар утаснуудыг БЗД-ийн 12-р хороонд оршин суух 16 настай эрэгтэй А гэгч нь бусадтай бүлэглэн дээрэмдэн зугтаасныг нь эрэн сурвалжилж илрүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 8-р хороонд БЗД-ийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн Х-гийн гар утас, зөөврийн компьютер зэргийг нь БГД-ийн 12-р хороонд оршин суух 16 настай эрэгтэй Н, 17 настай эрэгтэй Б нар нь бүлэглэн дээрэмдэж байсныг нь үйлдэл дээр нь илрүүлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Эдгээр залуус 16-хан насандаа хүндрүүлэх нөхцөл байдалтай гэмт хэрэг үйлдэж 5-8 жилийн ял сонсох нь.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)