Улсын хэмжээнд хяналт, шийдвэрлэлт арга хэмжээ явагдаж байгаа. Энэ хүрээнд байгаль хамгаалахын эсрэг гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр ажиллагаа хийгдэж байна. Энэ үеэр СХД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт “Хүдэр нуруу” компанийн агуулахад БГД-ийн 7-р хороонд оршин суух 40 настай эрэгтэй Г гэгч нь 21.6 тонн хуш модны самар хууль бусаар хадгалж байсныг нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна.Д.Ундрах /24tsag.mn/




















































