Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо "Centro" баарны хоёрдугаар давхарт цэвэрлэгээ хийж байх үедээ зөөгч Э гэгч нь тамхи татсанаас азотын хийгээр хийлсэн бөмбөлөг нь дэлбэрч нүүр, гарын нь түлсэн хэргийг Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Дашрамд хэлэхэд, гоёлын шаарыг хөөргөхийн тулд азотын хийгээр цэнэглэдэг. Тэгвэл хөдөлмөр аюулгүй байдлыг сахиагүйгээс дэлбэрэх тохиолдолд сүүлийн үед ихээр гарч байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/




















































