
АН-ын ҮЗХ хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэх тухай мэдээлэл тараад байсан ч маргааш хүртэл хойшлоод байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлаар АН-ын дарга Н.Алтанхуяг өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Манай намын дүрмээр намын дарга АН-ын Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөж
Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг ҮЗХ-нд оруулах учиртай. Шинэчлэлийн
Засгийн газраа дэмжиж, АН-ынхаа дүрэм журмыг тууштай баримталж ирсэн
УИХ-д байгаа АН-ын гишүүдээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Харин
Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжсэн УИХ-д байгаа АН-ын гишүүдээс
би намын даргын хувьд Ерөнхий сайдад хэнийг нь ч нэр дэвшүүлэхгүй" гэж Р.Амаржаргалыг дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлллээ. Өнөөдөр АН-ын ҮЗХ-ны 43-р хурлын тэргүүлэгчид болох Э.Бат-Үүл, Д.Баттулга, Д.Бадарсан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг Гүйцэтгэх зөвлөл ҮЗХ-нд нэр дэвшүүлэх тогтоолын төсөл орж ирснээр гишүүд хэлэлцээд АН-ын бүлэг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн" гэдгийг мэдэгдэж холбогдох тогтоолыг танилцуулсан. Харин намын дарга Н.Алтанхуяг "намын дарга л энэ эрхийг хэрэгжүүлнэ" гэсэн байр суурьтай байгаа нь АН-ыг хагаралдахад хүргээд байна.
Сэтгэгдэл (25)