Музейн байрны асуудал маш хүнд байгаа талаар салбарын сайд Ц.Оюунгэрэл онцоллоо. Тодруулбал, байгалийн түүхийн музейг шинэчлэн барих зураг төсөл нь гарсан боловч мөнгийг нь улсын төсөвт тусгаж чадаагүй байгаа аж. Улмаар тус яамнаас дор хаяж таван тэрбум төгрөгийн улсын төсөвт нэмснээр байгалийн түүхийн музейн барилга тодорхой хэмжээнд баригдах юм байна. Цаашлаад Ленины музейн завсар хийх зураг төслийн ажлын мөнгө одоо болтол гараагүй гэнэ. Харин өвөлдөө үзмэрүүдээ хөлдөөхгүйгээр онд оруулах чухал асуудал тулгараад байгаа аж. Учир нь Ленины музейн суурин дор булаг оргилж байдаг аж. Улмаар 24 цаг усны насос ажиллуулдаг байсан ч тэр нь эвдэрчээ.Д.Дуулим





















































Сэтгэгдэл (1)