Оюутолгой компанийн ажилтан залуу өөрийн цахим хаягт дөнгөж сая "Оюутолгойн баяжуулах үйлдвэр шатаж байна" гэх зургийг орууллаа. Зураг дээрээс харахад галын хэмжээ нилээн их байгаа нь тодорхой байна. Бид энэ талаар Оюутолгой компанийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Өмнөговь аймгийн ажлын хэсгээсээ асууж тодруулж байна. Хариу ирэхээр нь эргэн мэдээлэх болно" гэсэн хариуг өглөө.
Т.Сар

























































Сэтгэгдэл (5)