“Авто замаар гаргаж өгч туслаач” гэсэн 70 орчим настай эмээг дээрэмдсэн хэрэгтнүүдийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байна. Тэд өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд эмээг дэлгүүр ороод явж байхад нь 900 гаруй мянган төгрөгийг нь дээрэмджээ. Уг хэрэг одоо болтол илрэхгүй явсаар уржигдар тэднийг олж илрүүлж, гадуур байцааж эхэлжээ. Бүсгүйчүүдийн хувьд 16-21 насных бөгөөд тухайн үед эмээг зодож гэмтээн, мөнгийг нь дээрэмдсэн байжээ. Эдгээр гурван эмэгтэй нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг юм байна.Тэдний хувьд эмээг дээрэмдсэн мөнгөөрөө зугаатсан гэж байцаалтын явцад мэдүүлээд байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (1)