"Оюутолгой"-н ордын баяжуулах үйлдвэрт өчигдөр орой 17.55 цагт гал гарсан талаар бид мэдээлсэн. Галыг Оюутолгойн ордын дэргэдэх гал унтраах ангийнхан орой 19.00 гэхэд бүрэн унтрааж дууссан байна. Галын шалтгааныг гагнуурын очноос болсон байх магадлалтай гэж хүмүүс таамаглаж байна. Дашрамд хэлэхэд, Оюутолгойн баяжуулах үйлдвэр нь хоногт 100 мянган тонн хүдэр, жилд 35 сая тонн хүдэр боловсруулах чадалтай. Технологийн хувьд 90 гаруй хувийн автоматжуулалттай учир хүний гар орох нь бага аж.
Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (6)