Тээврийн хэрэгсэл хуучин цагт бэлтэй хүн л унаж эдлэдэг гэсэн ойлголт байсан бол одоо хүн бүхний хэрэгцээ болоод удаж байна. Харин амьдралынхаа гол хэрэглээ болсон машиныхаа бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж байхгүй бол эд зүйлсээрээ хохирох, амь насаа алдах, аваар осолд өртөхөөс эхлээд шатах хүртэл эрсдэлд орох аюултай.
Ялангуяа орон нутгийн замд гарахдаа масло тосноос эхлээд эд ангийг нь ч мөн сайтар шалгахгүй, яарч гарснаар ийм байдалд хүрэх юм.
Өнгөрсөн сарын сүүлээр буюу арваннэгдүгээр сарын 27-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт "Toyota spacio" маркийн машин шатсан хэрэг гарчээ. Хүний амь нас эрсдээгүй ч, амьдралаа залгуулдаг гол хэрэглээ болсон тээврийн хэрэгсэл нь дахин ашиглах, засаж сэлбэх ямар ч боломжгүй болтлоо шатсан юм. Дахин ашиглагдахгүй болтлоо шатсан уг машины фотог хүргэж байна.

Д.Ундрах /24tsag.mn/