"Оюутолгой"-н ордын баяжуулах үйлдвэрт өчигдөр орой 17.55 цагт гал гарсан талаар бид мэдээлсэн. Галыг Оюутолгойн ордын дэргэдэх гал унтраах ангийнхан орой 19.00 гэхэд бүрэн унтрааж дууссан байна. Галын шалтгааныг гагнуурын очноос болсон байх магадлалтай гэж хүмүүс таамаглаж байна. Уг галын дуудлага дээр өчигдөр орой Өмнөговь аймгийн цагдаагийн дэд даргаар ахлуулсан баг очиж үзлэг шалгалтыг хийж ажилласан байна. Цагдаагийн байгууллагын ажлын хэсэг гал түймэр юунаас болж гарсан, хэр хэмжээний хохирол гарсан зэргийг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Д.Ундрах/24tsag.mn/

























































Сэтгэгдэл (1)