Аливаа хүнийг таньж мэдэх олон арга байдаг. Дээр үед эрчүүдийг таван шинжээр ангилж үздэг байжээ. Энэ нь тэнгэр, уул, агуй, мангас, шалиг хуваадаг байжээ.
Тэнгэр эр: Зан ааш дөлгөөн, ажил үйлс нь бүтэмжтэй, эрдэм ухаан сайтай, шулуун шудрага, цэвэрхэн царай зүстэй, тэнүүн магнай, урт хамартай, нимгэн дэлдэн чихтэй, чац өндөртэй, гэдэс бэлхүүсээрээ нарийвтар, зөөлөн хар үстэй, бурханд шүтлэгтэй. Ийм эрийг сайнд тооцох бөгөөд цөөвтөр тохиолдоно.
Уулын эр: Гуалиг цэмцгэр, шашин ёсыг хүндэлдэг, хөрөнгө зоорь хураах дуртай, үнэн хатуу үгтэй, эрдэм ухаан сайтай, харьцааны соёлтой. Ийм хүн үргэлж инээмсэглэж явдаг, урлагт дуртай, эмэгтэйтэй амархан танилцаж чаддаг. Дутагдалтай тал нь гэвэл жаахан хөнгөмсөг.
Агуйн эр: Бяр чадалтай хоолонцор, хүний үг даахдаа муу. Ажилд сайн гэвч дуустал нь хийх тэвчээр муу. Бүсгүй хүнийг татах ов сайтай, завхайдуу, ярих хөөрөхдөө мэргэн түргэн, зугаа цэнгэлд дуртай. Ариун цэврийг муухан сахидаг, ухаанаар ядмаг, бэлгийн ажилд дуртай, хүдэр бадриун гар хөлтэй.
Мангас эр: Бяр чадал ихтэй, хар бор ажилд сайн, болхи бүдүүлэг үг яриатай. Ухаанаар маруухан, хомхой сувьдаг сэтгэлтэй, биеэр том, махлаг бүдүүн, бараан царайтай. Залхуу хойрго, дэмий хоосон ярих дуртай.
Шалиг эр: Зарим шинжээс дурдвал ичиж зовохоо мэдэхгүй, бүдүүлэг зантай, зугаа цэнгэл, шалиг завхай явдлыг их хөөцөлддөг, маханд дуртай, ан гөрөө хийх, амьтныг алах зэрэг муу үйл хийхээс буцахгүй, биеэр том, гар хөл нь урт бүдүүн.