Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Цогтгэрэл: Х.Тэмүүжингийн дэлгээд буй 4 сая долларын хэргийг Т.Ганболд мэднэ

2014-12-08
0
ЖИРГЭХ
“Дөрвөн сая долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. “Алтан дорнод Монгол” хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин “NRI LLC” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлэх байх.
011    Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний дэлгэсэн баримт олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор “Голомт” банк өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн бол “Алтан дорнод Монгол”-ын зүгээс энэ асуудлаар дөнгөж сая  хэвлэлийн хурал хийлээ.  Тус компанийн Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл хэлэхдээ “Дөрвөн сая долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. “Алтан дорнод Монгол” хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин “NRI LLC” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлэх байх. Түүний эрүүл мэндийн шалтгаанаас хэвлэлийн хуралд ирж чадсангүй” гэх тайлбарыг өглөө. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-"Алтан Дорнод Монгол" компанийг дөрвөн сая ам.долларын асуудалд холбоотой гэх мэдээлэл гарч байгаа. Энэ тал дээр?
-Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин твиттертээ 4 сая долларын төлбөрийн баримтыг дэлгэж тавьсанаар манай компанитай холбогдох, манай компанийн хувьцааг худалдан авсан, компанийг хэрхэн яаж хэн авсан талаар хэвлэлүүд янз бүрээр бичиж байна. Үүнийг нэг мөр болгох үүднээс бодит мэдээллийг хийж байна. “Алтан Дорнод Монгол” компанийг 1999 онд байгуулсан. Энэ компани ОХУ-ын иргэн С.В.Паушок гэдэг хүн 1999 онд байгуулаад 2011 оны 9 сар хүртэлх хугацаанд удирдаж байсан. Өөрөөр хэлбэл, Паушок 2011 он хүртэл энэ компанийн хувьцаа эзэмшигч захирал нь байсан. Ингээд Паушоктой холбоотой татварын эрүүгийн болоод иргэний маргаанууд үүссэн. Ингээд Засгийн газар энэ асудлаар Олон улсын Арбитрийн шүүхэд хүртэл хандсан. Энэ бүхний эцэст Арбиртрийн шүүхээс татварын мөнгийг энэ компани төлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсаны дараа Паушок компаниа худалдаж, зарсан. Тодруулбал, 2011 оны 9 сарын 9-нд худалдагч талаас ОХУ-ын талаас С.В.Паушок, худалдан авагч талаас Т.Ганболд гэдэг хүн энэ гэрээг байгуулсан байгаа. Худалдан худалдан авах гэрээний дагуу ОХУ-д байрладаг манай элчин, консулаас албан ёсны тодорхойлолт гаргасан. Энэ дээр Паушок нь энэ гэрээг байгуулсан нь үнэн болно. Энэ гэрээг Т.Ганболд гэдэг хүн худалдаж авсан нь бодитой гэсэн байгаа. Тодорхойлолтыг ОХУ-д байрладаг элчин консулаас албан ёсоор тодорхойлсон байдаг.

-Компанийг худалдан авсан мөнгөн дүн хэд вэ?
-300 сая ам.доллар байгаа. Т.Ганболд захирал 300 сая доллараар энэ компанийг худалдаж авсан гэдэг нь компанийн хувьцааг худалдан авахаас гадна энэ компани асар их өртэй байсан. Тухайлбал, улсад төлөх татварын өр, нийгмийн даатгалын өр, ажиллагсдад 4 жил олгоогүй цалингийн өр, зарим корпацид өгөх өр, ОХУ-ын банкинд төлөх өр, дотоодын арилжааны банкуудаас авсан зээлийн өр зэрэг байсан. Энэ зээлийн өр төлбөр нийтдээ 300 орчим сая ам.долларт дөхөж очно. Улмаар худалдах, худалдан авах гэрээний дагуу энэ хувьцааг худалдан авсан.

Харин Алтан Дорнод хувьцаат компанийн хувьцааг нийтдээ 18 сая доллараар худалдаж  авсан. Энэ нь бол ганцхан төлбөрийн даалгавар байгаа. Үүнд ямар 4 сая ам.долларын тусдаа гүйлгээ байхгүй. Энэ мөнгийг Т.Ганболд захирал болон түүний багын найзууд болох Болд, Идэр, Цогтгэрэл гэсэн гурван хүн нийлж, өөрийнхөө хөрөнгүүдээ санхүү болон банкны байгууллагуудад барьцаа болгож хувьцааг худалдаж авсан.

Ингээд хувьцааг худалдаж авсан үнэ, тухайн компанийг дагалдаж ирсэн өр хоёр нийлээд 300 орчим сая ам.доллар болсон.

-Энэ асуудлаар урьд нь шалгаж байсан байх аа?

-Шалгаж байсан. “Алтан Дорнод Монгол” компани нь улсы татварын их хэмжээний өр төлбөрийг барагдуулах талаар Монгол Улсын засгийн газраас томилогдсон ажлын хэсэг,Татварын ерөнхий газартай гэрээ байгуулсан. Энэ гэрээ байгуулах явцад энэ компанийг бодитойгоор худалдан авсан, төлөөлөх эрх бүхий хүн нь Т.Ганболд мөн үү?, энэ худалдан авсан мөнгө нь цэвэр үү, бохир уу? Гэх асуудлуураад ХЗЯ, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар бүх бичиг баримтуудыг нь шалгаж нягталж байсан. Улмаар энэ нь бодитой юм байна. Үүнд ямар нэгэн “хар мөнгө” ороогүй юм байна гэдгийг шалгаж тогтоосон.

Харин хэвлэлээр сүүлийн үед хувьцааг 300 сая доллараар худалдаж авсан нь тодорхой эрх мэдэлтэн, албан тушаалтантай холбоотой буюу мөнгө угаасантай холбоотой гэх мэдээлэл гарч байгаа. Тэгвэл энэ нь үндэслэлгүй мэдээлэл юм.

“Алтан Дорнод Монгол” гэдэг компанийг ОХУ-ын иргэн Паушокоос худалдаж авсан. Ямар нэг улс төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнээс энэ компанийг дамжуулан худалдаж аваагүй гэдгийг хэлмээр байна.

-4 сая ам.долларын асуудлаар тодорхой тайлбарлахгүй юу?

-Энэ бол “NRI LLC” компаниас хийгдсэн төлбөрийн баримтууд. “NRI LLC” компани бол “Алтан Дорнод Монгол” компанийн хувьцаа эзэмшигч биш. “Алтан Дорнод Монгол” ХХК ч “NRI LLC” компанид хувьцаа эзэмшдэггүй. Энэ бол Т.Ганболд гэдэг хүний хамаарал бүхий компани. Тэгэхээр энэ 4 сая долларын төлбөрийг хэзээ, хэнд, юуны зориулалтаар, яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуудлыг Т.Ганболд захирал өөрөө тайлбарлах байх. Би бол “Алтан дорнод Монгол” ХХК-ийг төлөөлж байгаа.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • 111 (202.72.245.122)
    Энэ бол яах аргагїй авилгалын мєнгє нь тодорхой.Алтандорнод компанид тєлсєн 4 сая долларын баримт гэж байхгїй гээд байхад алтан дорнодод єгсєн гээд худлаа ярих хэрэг байна уу.Ийм ил тод юмыг л АТГ шалгаад тодорхойлж чадахгїй бол энэ байгууллагын хэрэг байна уу даа
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • pkxny (183.177.101.182)
    энэ асуудал бол яах аргагүй автлга болж байна даа. ганболд нь нөгөө женко шиг гадаадад байж байгаад хэрэг замхарсны дараа ирэх байх. холбогдлоо доо саад минь. тэмүжин дүү эцсийг нь үзсэн дээр байх аа
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    Ч.БЯМБАА, БАЯСГАЛАН ХОЁРЫГ НЯЦААЖЭЭ.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.143.114)
    Бямбаа энэ 4 саяаар хувьцааны төлбөр Паушокт хийсэн гэх юм. Гэтэл Алтандорнодын төлөөлөгч хувьцаанд энэ мөнгө ороогүй Паушокт хувьцааны мөнгө 18 сая доллар өгсөн ганц төлбөрийн баримт, гэрээтэй нь харуулсан. Бямбаа нэг ярихдаа 2 саяын зээл гээд, нөгөө ярихдаа 4 сая гээд л компанийхаа нэрийг зөв хэлж чадахгүй Рекатыг Рекет гэж яриад будилаад түүнд нь Баясаа дагаж салбагнаад байх юм. Голомтын зээлийн гэрээнд ямарч Бямбаа гэж алга сайн уншвал Д.БААТАР гэж хүн 3 саяын зээл авсан байна ш дээ.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • зочин (202.72.245.149)
    Дорлигжав Эрдэнэтийн захирал байхдаа 800сая-ийн асуудалд орж байсан.МАН-ынхан зохицуулж өгсөнийг хүмүүс ярьдаг цуурдаг л байсан.Үнэн ч юмуу худалч юмуу.Гэхдээ л ялсан нам Эрдэнэтийг авдаг моодтой болсон нь сэжигтэй.Эрдэнэтийг ухаж шалгавал юу ч гарж магадгүй
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.120.155)
    Manai bizness ch bas bohir l doo. gehdee bohirduulah yumiig n iimerhuu turiin alban haagchiin ner zuusen, erh darh medeltei, ulsiinhaa bish uuriinhuu ashig sonirholiin tuluu yavsan Dorligio metiin humuus l biznesiinhniig gartsaagui baidald hiigeed bga shdee. Gutrah yum doo haaya. Hezee uurchlugdunu doo mgl oron min!
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.120.21)
    Ene Bayartsogt, Dorligjav ed nar idej uuj hanaagui yu? Bayartsogt Oyutolgoigiin togooch, Dorligjav biznesiinhanii erleg shdee.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (27.123.214.119)
    Ene Dorligjaviin ued uchnuun biznesiinhan shalguulaad aaviin haalga hils heregeer buruutgaj suuj l bsan shdee. Bugdiin sain taxdsan shdee. Manai biznesiinhan odoo arisaa hamgaalaad yuuch dugarj chadahgui bga shd. Ter ohiniihon facebook deer tavisan zuragnuudiig n harsan ch boloosoi jiriin ard irged min!
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.11.34)
    Энэ бол манай алтан дорнод монгол компанид хамаагүй, харин алтан дорнод монгол компаний захирал Т. Ганболдод хамаатай энийг чинь юу гэж ойлгохуу?
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • jiriin irgen (103.229.122.245)
    ene gaduur jirgeed bga Dorligjav unheer iim ih avilgal avsan bol yaajaagaan be. bi end yunii tuluu henii tuluu yabaad bgan be?! yaaj iij bgad l prokuror boldog heregee!
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Иргэн (202.179.12.2)
    Монгол улсын үндсэн хуулийн 43.2-т “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээр огцорно” гэж заасан. Гэтэл огцорсон сайд Сайханбилэг Ерөнхий сайд болж байгаа нь, огцорсон сайд Гантөмөр, Эрдэнэ нар дахин сайд болох гэж байгаа нь, сонгуулиар олонхийн суудал аваагүй МАН засгийн газарт орж байгаа нь мөн чанартаа Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байгаа хэрэг юм. Намуудын дарга нар, еоөнхийлөгч, УИХ-ын дарга нар хуйвалдаан зохион байгуулж төрийн эрх мэдлийг сонгуулийн бус замаар, хууль бус замаар бусдад шилжүүлж байгаа хэрэг гэж үзэхээр байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн 82.1-д “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Үндсэн хуулийн цэцийн гишүүд, УИХ-ын гишүүд өргөсөн танграгтаа үнэнч байж, хууль дээдлэн ажиллахыг хүсэж байна. Үндсэн хуулийн заалтыг зөрчих нь улс орны эдийн засгийн хямралаас мянга дахин илүү хор уршиг авчрах зүйл юм.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • bbm (180.149.98.182)
    cxngcbmn
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2 цаг 17 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    3 цаг 31 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    4 цаг 11 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    4 цаг 25 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    4 цаг 55 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    5 цаг 25 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    19 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    21 цаг 0 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    21 цаг 19 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    21 цаг 25 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    21 цаг 43 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    21 цаг 51 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК