Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баасан: Цэвэр агаарын санд ирэх онд 20.0 тэрбум төгрөг төсөвлөгдсөн

2014-12-27
0
ЖИРГЭХ
Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Д.Баасантай ярилцлаа.
    Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Д.Баасантай ярилцлаа.

tsas-Baasan-Цэвэр агаарын сангаас Улаанбатаар хотын утааг бууруулахаар нэлээдгүй ажил хийгдэж байна. Энэ жилийн хувьд ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр хэлэлцэгдээд ийм ийм арга хэмжээг хэрэгжүүлье, үүнд төчнөөн төгрөг зарцуулъя гэсэн шийдвэр нь гараад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад Цэвэр агаарын сангаас санхүүжүүл гэсэн үүрэг өгдөг юм. Түүний үндсэн дээр БОНХ-ийн Сайд тушаал гаргах буюу шаардлагатай тохиолдолд ЦАС-ийн Удирдах зөвлөл хуралдаж тогтоол шийдвэр гаргадаг. Тухайн шийдвэрүүдийг үндэслэн Цэвэр агаарын сан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гэрээ байгуулан ажилладаг.

2014 онд төсөвлөгдсөн 20,26 тэрбум төгрөгөөр сайжруулсан зуух авсан иргэдэд татаас олгох, сайжруулсан түлш тараахтай холбоотой тээвэр, агуулах, борлуулалтын зардлыг санхүүжүүлэх, нүүрс шатаадаг халаалтын зуухнуудыг татан буулгаж хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд цахилгаан эрчим хүчний хангамж сайжруулах, хэт ачаалагдсан дэд станц, ЦДАШ-ын ачааллыг хөнгөвчлөх ажлуудыг санхүүжүүлэх, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор агуулахын багтаамж нэмэгдүүлэх зэрэг томоохон ажлуудыг санхүүжүүлж байна. Түүнээс гадна агаарын чанарын ухаалаг хяналтын систем бий болгох, өмнөх жилүүдэд төслөөр тараагдсан зуухны хяналт тооллого,  шинэ стандарт нутагшуулах, судалгаа шинжилгээний ажлууд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих сурталчлах зэрэг олон ажлуудыг дурдаж болно. Цэвэр агаарын сангийн 2014 оны төсвийн төлөвлөгөөг манай цахим хуудаснаас үзэж болно.

-Утааг багасах ажлын хүрээнд сайжруулсан зуухыг гэр хорооллын айлуудад хөнгөлттэй үнээр олгож байгаа. Энэ жил зуухны үнэ тодорхой хувиар нэмэгдсэн. Яагаад нэмэгдсэн бэ?
- Зуухны үнэ нэмэгдсэн гэж ойлгох нь буруу. Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл болон Цэвэр агаарын сангаас иргэдэд олгож байсан татаасын хэмжээ буурсан. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2014 оны 6 дугаар тогтоолоор иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, цааш цаашаа дамлан худалдаалахыг зогсоох зорилгоор олгож байсан татаасын хэмжээг нэг зууханд 256 мянган төгрөг болгож бууруулсан байгаа. Цаашид татаас байхгүй болох хэлбэр лүүгээ л явж байна гэсэн үг.

-Энэхүү иргэдэд хөнгөлттэй үнээр худалдаалагдаж байгаа төслүүдийн зуухнууд гадуур шагийн үнээр худалдаалагдах тохиолдол байдаг.Энэ асуудал дээр  танайхаас хяналтын тавьдаг уу?
Төслийн зуухыг шагийн үнээр худалдаалж байгаа асуудал гарвал хууль хяналтын байгууллагад өгөх хэрэгтэй. Цэвэр агаарын сан хэдийгээр төсөл арга хэмжээнүүдийг гардан хэрэгжүүлэгч байгууллага нь биш хэдий ч санхүүжилт олгож байгаа төсөл хөтөлбөрүүддээ байдаг бүх боломжоороо хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн агаарын чанарын албанаас хариуцан зохион байгуулсан сайжруулсан зуухны хяналтын тооллогод ЦАС-ийн 4 ажилтан оролцсон.

-Цэвэр агаар сангийн төслөөр нийт хичнээн зуух иргэдэд нийлүүлсэн вэ?
Цэвэр агаарын сан бол өөрөө төсөл биш юм. Монголын Мянганы Сорилтын Сангийн “Цэвэр агаар” төслөөр 2011-2012 онуудад нийслэлийн гэр хороололд 97,8 мянга орчим зуух тараагдсан. Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл 45000 зуух тараах төсөл ноднингоос хэрэгжүүлсэн бөгөөд 2013-2014 оны галлагааны улиралд 29707 зуух тараасан. Энэ галлагааны улиралд энэ төсөл үргэлжлэн хэрэгжиж үлдсэн 15 мянган зуухаа тараана.

-Өнгөрсөн жилүүдэд зуухнаас гадна гэрийн дулаалга тарааж байсан. Энэ жил энэ ажил хийгдэж байнаа юу?
-2011 оны сүүлийн хагас, 2012 оны эхний улиралд Монголын Мянганы Сорилтын Сангийн “Цэвэр агаар” төслөөс гэрийн дулаалга тарааж байсан юм билээ. Цэвэр агаарын сан дулаалга тараадаггүй, энэ төрлийн ажилд санхүүжилт олгох талаар төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан зүйл байхгүй.

-Энэ  онд утааг бууруулах чиглэлээр хичнээн хэмжээний мөнгө төсөвлөгдсөн вэ?
-Цэвэр агаарын санд энэ онд 20,26 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.Харин 2015 онд 20,0 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

-Урьд ажиллаж байсан удирлагуудтай холбоотой асуудлаас болж иргэд танай санг их хэмжээний мөнгийг үр дүнгүй зарцуулдаг гэсэн ойлголттой байдаг. Төсөвлөгдсөн мөнгөөс одоогийн байдлаар хэдийг нь зарцуулсан байгаа вэ?
Өнөөдрийн байдлаар буюу энэ оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар төсөвлөгдсөн нийт хөрөнгөнөөс  7,3 тэрбумыг зарцуулсан дүнтэй байна. Төсвийн төлөвлөгөөний гүйцэтгэл нь бага байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан  арга хэмжээг 2014 оноос эхлэн зөвхөн гүйцэтгэлээр санхүүжүүлсэн. Сонирхолын зөрчлийн хуультай холбогдуулан Цэвэр агаарын сан агаарын бохирдлыг бууруулах ямар ч арга хэмжээний захиалагчаар ажиллаагүй зөвхөн санхүүжүүлэгчээр ажилласан. Мөн санхүүжилэхээр төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээнүүдийн үр дүнг газар дээр очиж судалж үзэн туршилтийн үр дүнд үнэлэлт дүгнэлт өгснөөр шаардлагагүй гэж үзсэн хэд хэдэн арга хэмжээг санхүүжүүлэхээс татгалзсан. Энэ ажлууд нь төсвийн хэмнэлт болон үлдэж байгаа. Түүнчлэн төсвийн бүрдүүлэлт муугаас санхүүжилт хүлээгдэн удааширсан ч бас нөлөөлсөн.

-Өмнөх удирдлагуудтай холбоотой асуудал ямар шатандаа явж байгаа вэ? Таны хувьд энэ ажлыг аваад өмнө байсан алдаа дутагдлыг арилгах, цэгцлэх хүрээнд ямар ямар ажлуудыг хийж байна вэ?
- Өмнөх удирдлагуудтай холбоотой асуудлаар тодорхой хариулт хэлж мэдэхгүй байна. Түүнийг Шүүх хяналтын байгууллагаас асуух нь зүйтэй. Миний хувьд тус сангийн гүйцэтгэх захирлаар томилогдоод нэг жил болж байна. Энэ хугацаанд санхүүгийн сахилга баттай холбоотой ажилд анхаарал хандуулж ажиллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шилэн дансны тухай хуулийг өөрийн байгууллага дээр 2014 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн туршилтын журмаар хэрэгжүүлж www.tseveragaar.mnсайтыг бүрэн шинэчилж, сайтдаа шилэн данс цэсийг бий болгож байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, санхүүгийн тайлан, аудитын тайлан зэргийг он тус бүрээр нь харж, мөн татаж авч болохоор оруулсны дээр сар тутмын төсвийн гүйцэтгэлийн тайланг нээлттэй тавьж хэвшүүлээд байна. Түүнчлэн Үндэсний аудитын газарт албан ёсоор хүсэлт гарган ЦАС-ийн 2011-2013 онуудын үйл ажиллагаанд 2013 оны 10 сарын 1-нээс 2013 оны 12 сарын 20-ны хооронд нийцлийн аудит хийлгэсэн.ЦАС-ийн Мэдээллийн системийг сайжруулах төслийн хүрээнд хийгдсэн программ хангамжийг санхүүгийн программтай уялдуулж,дотоод сүлжээг шинэчилж, Санхүүгийн болон албан бичиг хэрэг хөтлөлтийн программыг суурилуулж ашиглалтад  оруулсан. Мөн архив, санхүүгийн анхан шатны баримтын бүрдлийг хангах үүднээс гэрээт байгуулагуудтай тооцоо нийлж өр , авлага барагдуулах ажлыг хийж байна.

- Жил бүр мөнгө төсөвлөж утааг бууруулах ажил хийдэг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Цаашид яаж утааг багасгах болж байна вэ?
-Гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна цахилгаан дулааны эрчим хүч гарган авахад шатдаг хийг ашиглах арга хэмжээг тууштай хэрэгжүүлснээр утаанаас сална даа. Гэхдээ ийм арга хэмжээг хэрэгжүүлэхэд тодорхой цаг хугацаа, хөрөнгө хүч шаардлагатай тул өнөөдөр бид зүгээр хараад суултай биш, сайжруулсан зуух, түлш болон одоо энэ хэрэгжүүлж байгаа ажлуудаа ярихаас өөр аргагүй л байна.

-Агаарын бохирдлын хэмжээг иргэдэд мэдээлэх зорилгоор агаарын чанарын ухаалаг хяналтын систем суурин болон явуулын  харуулыг ажлуулж байгаа. Үүний үр дүн гарч байна уу?
-АББҮХ-ны 2014 оны 02 дугаар 17-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Агаарын чанарын ухаалаг хяналтын систем бий болгох, хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхийг холбогдох этгээдүүдэд үүрэг болгосны дагуу тус хорооны ажлын алба тендер шалгаруулж “Аствишн” ХХК-тай 327,5 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулан Цэвэр агаарын сангаас санхүүжүүлсэн. Энэ төслийн хүрээнд зуухны хяналтын систем /вэб програм/, гар утасны апликешн, агаарын чанарыг олон нийтэд мэдээлэх систем /вэб програм/, хянах самбар /энэ вэб програмд зөвхөн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд нэвтрэх эрхтэй/ зохиохоос гадна нийслэлийн агаарын чанарын 10 суурин харуулуудын ойролцоо ЛЭД дэлгэцүүд байрлуулан харуулын хэмжилтийн үр дүн шууд дэлгэцэн дээр харагддаг байхаар суурилуулсан.

“Агаарын чанарын ухаалаг систем”-ийг нэвтрүүлснээр орчных нь агаарын бохирдол ямар түвшинд байгааг иргэд шууд харах боломж бүрдүүлэх, энэ чиглэлээр явагдаж байгаа үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, нөгөөтэйгүүр төрийн байгууллагууд хийж буй ажлаа нэгдсэн мэдээллийн нэгдсэн сангаас харж дүгнэх нөхцөл бүрдсэн. Agaar.mn вэб сайт, гар утасны апликэшн, гудамжинд байрлах LED дэлгэцийг хослуулсан цогц ухаалаг систем 30 минут тутамд агаарын чанарын мэдээллийг шинэчлэн олон нийтэд хүргэх юм.

 -Ер нь өнгөрсөн жилүүдийг бодвол нийслэлийн утаа хэр буурч байна вэ?
- Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд автомат болон автомат бус багажаар 2-5 төрлийн үндсэн бохирдуулах бодисыг тодорхойлон хянаж байна. Агаарын бохирдлын хэмжээнд хийсэн уг судалгаагаар 2013-2014 оны хүйтний улиралд агаар  бохирдуулагч бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүхэрлэг хий 20%-иар, нарийн ширхэглэгт тоосонцор 21%-иар, азотын давхар исэл26%-иар тус тус багассан дүн гарсан байна. Гэхдээ том ширхэглэгт тоосонцор өмнөх жилийн мөн үеийн түвшинд байгаа үзүүлэлттэй байна. Үүнээс үзэхэд агаарын бохирдол тодорхой хувиар буурсан байна.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • зочин (103.229.121.21)
    Цэвэр агаар сан гэж мөнгө идэж ард түмнийг хохироодог газар олиоч дээ.
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.238.58)
    ОДОО ЭНЭ МӨНГӨ УГААДАГ ЮМАА БОЛИОЧ ДЭЭ ЗОВМООР ЮМ
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • Zochin (122.201.28.4)
    Ene tsever agaaar san ch gh shg hudlaa hutsahaa boliosoi. UB-n utaa haana buurtsiin. Heden zuuh shahaj taraahaas uuruur yu hiisiin??Zuvhun ger horoolliinhon utaagaar amisgalaad bga ymuu? Alsaa harsan ym hiimeer ym. Muu sain luivarchinguud
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • z***** (103.229.122.179)
    za ene nuur ovoo guvhendee
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • zochin (202.21.120.178)
    tegeed naad mongo cheni und zartsuulagdaad bna aa Utaa bagasaagui yg l heweerei bna ene ih mogiig bas l idehneedee neg erhem ni
    2015 оны 01 сарын 04 | Хариулах
  • Zochin (182.160.33.182)
    Nemegdeed bgaa utaag uaj ch chadahgui uiin terbumaar idetsgeee daraa ni olon jiliin ual awah ajil shuudee zalgaa barih heregtei dee aimaar uim
    2015 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин (103.229.121.21)
    Баасан дүр эсэгсэс хулгаач шүү дээ өөрийн төрсөн дүүгээ гаальд оруулаж өөрөө гаалийн байгууллагыг холин бантан бологчоод одоо цэвэр агаарын мөнгийг хулгай хийхээр улайрч байгаа бэз. Бас нэг хулгаач шалаг хүн муутай хүн дээ. ХҮН МУУТИЙН ТУЙЛ БААСАН ГАХАЙ ДЭНДҮҮ МУУХАЙ ГАХАЙ
    2015 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин (103.229.121.21)
    Баасан гэж бас нэг улсын мөнгөөр гараа угааж ах дүү хамаатан садан нараа эргэн тойроноо авчаад бөөн будилаан тарьж байгаа хүн дээ энэ байгууллагыг шууд татан буулгаж жил болгон тоглуулдаг 20 тэр бумыг ард түмэндээ өгсөн дээр байх ЕРӨНХИЙ САЙД Сайхан билэг гуйа. Энэ БААСАН гэж нөхөр ГЕГ-г хэдэн жил идэж идэчээд одоо цувэр агаарын мөнгөөр гараан угааж байгаа хүн шүү. Бас шалгах хэрэгтэй хуулийн байгууллага аа.
    2015 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин (103.229.121.246)
    АЛТАНХУЯГИЙН АХЛАХ ЗӨВЛӨХ ХҮРЭЛСҮХИЙг ДАГААД МАРШ
    2015 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.142.130)
    ene gazar ajld orii ha ha
    2015 оны 12 сарын 28 | Хариулах
  • Mongoll (182.160.35.71)
    Zak, odoo neg l yum helmeer bn. Ene san anhnaasaa buruu chiglel songoson . Utaag tsahilgaanii uneer l darna shud e
    2015 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.120.224)
    Бас нэг хулгайч очсон байна шдээ медхен Хурэлсухийн араас явах байхдаа
    2014 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.140.122)
    энэ сангийн үйл ажиллагааг татан буулгаж үе үеийн дарга нэртэй луйварчдыг нь хорих хэрэгтэй.энэ мөнгөөр жилд нэг орон сууцны хороолол бариад байсан бол одоо юун утаа.
    2014 оны 12 сарын 27 | Хариулах
  • jil bur 20 terbum (103.229.122.117)
    jil bur 20 terbumiig zaraad baihad buurdaggui yaasan aihavtar utaa ve.
    2014 оны 12 сарын 27 | Хариулах
  • Ерөнхий саадад (202.21.106.110)
    Энэ санг татан буулгаач ээ.
    2014 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (49.0.162.185)
    Энэ 20 тэрбумаа цахилгаан халаагууртай айлуудын цахилгааны хөнгөлөлтөнд зориулбал агаар цэвэршиж үр дүн харагдана
    2014 оны 12 сарын 27 | Хариулах
  • Woo (182.160.3.191)
    20 тэрбумыг идэх азтай дарга байна. Өмнөх бүх үеийн идсэн даргаас илүү идсэн рекорд тогтох нь дээ
    2014 оны 12 сарын 27 | Хариулах
  • Asuult (103.229.123.13)
    Hediig tsohison zaluu
    2014 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2 цаг 19 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    3 цаг 33 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    4 цаг 13 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    4 цаг 27 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    4 цаг 57 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    5 цаг 27 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    19 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    21 цаг 2 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    21 цаг 21 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    21 цаг 27 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    21 цаг 45 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    21 цаг 53 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК