
Жүдо бөхийн 2015 оны насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60кг, 66кг, 73кг болон эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, 63кг-ын жингийн аваргууд тодорно. Эдгээр жингүүдэд дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг тамирчид хоорондоо өрсөлдөж байгаа юм. Олимпын өмнөх жил зохион байгуулагдаж буй энэ удаагийн УАШТ тамирчид болон жүдо бөх сонирхогчид нэлээд ач холбогдол өгч байна. Тус тэмцээнд 21 аймгийн нийт 200 гаруй тамирчид хүч сорих бөгөөд УАШТ ирэх долоо хоногийн мягмар гарагт өндөрлөнө.
Сэтгэгдэл (1)