
Английн Прьемер лигийн мэргэн буучдын жагсаалтыг 21 тойргийн байдлаар Манчестер Сити клубын Аргентин довтлогч С.Агуэро 14 гоолтой тэргүүлж байна. Харин түүний араас хоёрдугаар байранд Испанийн шигшээ багийн гарааны довтлогч, өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор Лондонгийн Челси клубын тоглогч болсон Диего Кошта 12 гоолтой бичигдэж байна. Тэрээр улирал эхэлснээс хойш нийт 13 тоглолтод оролцоод байгаа юм. Харин тэдний араас КПР-ын довтлогч Чарли Аугстин 10 гоолтой явж байна.