
АНУ-ын Калифорни мужид 72 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" кино наадмын шилдэгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа болно. “Алтан бөмбөрцөг” наадмыг Холливудын гадаад хэвлэлийн нийгэмлэгээс
зохион байгуулдаг бөгөөд кино урлагийн шилдгийг шалгаруулах “Оскар”-ын
наадмын өмнөх томоохон шалгаруулалт болдогоороо онцлогтой.
Наадамд
нэр дэвшигчдийн нэрс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд урдчилан тодруулсан. Өнөө орой 25 номинацид шилдэг уран бүтээлчдийг нэрлэнэ. Сонирхуулахад өнгөрсөн жилийн шилдэг уран бүтээл болох "12 жилийн боолчлол" кино шалгарч байлаа. Ёслолын ажиллагаа алдарт "Беверли Хилтон" зочид буудалд болно.