
Шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан уламжлалт улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан маргааш буюу нэгдүгээр сарын 13-ний өдөр болно. Тус барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглоно. Шинэ үндсэн хуулийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14 цагаас эхэлнэ. Өнгөрсөн жилийн барилдаанд Улсын гарьд Д.Рагчаа түрүүлсэн бөгөөд 2013 онд завсарласан юм.