
Авто спортын олимп гэгддэг "Дакар ралли" амжилттай үргэлжилж байна. Буэнос Айросоос эхэлсэн “Дакар ралли” уралдаан Боливийн нутагт үргэлжилж явна. Тэмцээн өндөрлөхөд таван гараа үлдлээ. Харин улсаа төлөөлөн тус уралдаанд оролцож буй ОУХМ Д.Болбаатар 66 дугаар байрт, Ч.Анар 170 дугаар байрт бичигдэж байна. Тэгвэл автомашийн ангилалд уралдаж буй ОУХМ Н.Лхамаагийн баг тэргүүлэгчээс 2 цаг гаруй хугацаа алдаж 65-р байрт жагсаж байна. Харамсалтай нь 13 хувийн дугаартай Б.Бямбацогт техникийн саатлаас болж уралдааныг цааш үргэлжлүүэлх боломжгүй боллоо.