Эдгээр шувуун баримлууд нь энгийн харагдах боловч эрдэнэс мэт гоёмсог өнгөтэй, мозайк урлагийн хосгүй бүтээлүүд юм. Шувууны өд бүрийг шилний хэлтэрхий, болор ашиглан хийж, нүд хошууг нь метал элементээр шигтгэсэн байна. Уран барималч Дусиана Бравурагийн хийсэн эдгээр гялтганасан шувууд шүр, сувдан сондроор бүтжээ. Ийм баримлуудыг хүүхдүүдэд бэлэглэхэд тохиромжтой байдаг ажээ.

















