
ҮДБЭЧ-ын уран бүтээлчид есөн их хатны түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй "Монголын их хатдын туульс" бүжгэн жүжгээ энэ сарын 29-30-ны өдрүүдэд дахин тоглохоор болжээ. Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтуни, Мандухай гэх мэт есөн хатны түүхэн амьдралыг өгүүлэх энэхүү бүжгэн жүжгийн цомнолыг ҮДБЭЧ-ын дэд захирал Н.Болд бичиж, бүжиг дэглээчээр Д.Баярбаатар ажиллаж байгаа гэнэ.
Д.Дуулим