Ираны өмнөд хэсэгт орших Шираз хотод "Salt" хэмээх нэрэндээ яг тохирсон ресторан бий. Уг рестораны хана, тавиур, ширээ, сандал, шат зэргийг бүгдийг нь давс хатааж хийжээ. Дизайнерууд давсны уурхайд судалгаа явуулсаны эцэст 150 метр квадрат талбайтай рестораныг бүтээсэн байна. Давс нь хотын бохир агаарыг шүүхээс гадна орчиндоо эерэг ион түгээдэг ажээ. Иранчууд эртнээс нааш амьсгалын замын халдвар, уушгины өвчинд давс хэрэглэсээр иржээ.













