
Гэрэл зурагчин Б.Анхбаяр, Ө.Баттайван нар хамтран Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчдийн хөрөг зургийн “12” гэрэл зургийн үзэсгэлэнгээ “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 22-25-нд дэлгэх гэж байна. Анхны төсөл нь “Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчид” гэх сэдэвтэй бөгөөд утга зохиолын салбарын төлөөлөл болгож 17 зохиолч, яруу найрагчийн хөрөг зургийг буулгаж олноо танилцуулах гэж байна.
Д.Дуулим