Энэ сарын 23, 24-нд Хятад болон Солонгосын цагаан сар тохиож байгаа билээ. Тиймээс тус өдрүүдэд хэлэлцээрт заасны дагуу Монгол Хятадын хил дээрх 13 боомтыг хаахаар болсон байна. Тодруулбал, Улаанбаатар-Эрээний чиглэлийн 22 дугаар чиглэлийн галт тэрэг хил хаасантай холбогдуулан 22, 26-ны өдрүүдэд явахгүй аж. Харин Замын-Үүд дэх төмөр замын боомт Олон улсын галт тэрэг хуваарийн дагуу ажиллах гэнэ. Энэ нь Улаанбаатар Эрээний чиглэлээс бусад чиглэлийн орон нутгийн болон олон улсын галт тэрэг хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ гэсэн үг аж. Мөн ирэх хоёрдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Монголын цагаан сар тохиох тул тус өдрүүдэд мөн дээрх боомтуудыг хаахаар болжээ.
Б.Чимэг