Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Засаг даргын захирамжаар Шуурхай штабыг байгуулан, Онцгой байдал, гамшгаас хамгаалах албадын 513 алба хаагч томилгоожуулан үүрэг гүйцэтгэж байна.
Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр нийт 21 аймгийн 330 сумаас маш их эрсдэлтэй 19 сум байна. Нийслэлийн 7 дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд 2174 байршилд 1917 айл өрхийн 7784 хүн ам байна.