Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа

2025-7-09
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-гийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа.

Төрийн хүндэтгэлийн зоогт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нарын хэлсэн үгийг хүргэж байна.  

         

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито,

Эрхэм дээд Хатан Масако,

Эрхэм хүндэт зочид оо,

Монгол Улсын төрийн тэргүүний урилгыг хүлээн авч, төрт ёсны эртний түүхт, нүүдлийн соёл иргэншлийн өлгий нутаг, Их Монгол Улсын ариун гал голомт манай сайхан улсад нар, хур тэгширсэн зуны энэ дэлгэр сайхан цагт төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако болон бусад зочид, төлөөлөгч Та бүхэнд өлзий учрал бүрдсэн үдшийн мэндийг өргөн дэвшүүлье.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Та Эрхэм дээд Хатны хамтаар хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочны хувиар оролцож байгаа нь манай ард түмний баяр дээр баяр нэмсэн бэлгэ дэмбэрэлтэй сайхан учрал болж байна.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын Монгол Улсад хийж буй төрийн анхны айлчлал нь нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан манай хоёр улсын найрсаг харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн мөнхөрч, ард түмэн хоорондын элгэмсэг дотно нөхөрлөлийг улам бэхжүүлж, ирээдүй хойч үеийн төлөөлөл болох хүүхэд, залуучуудын андлал, нөхөрлөлийн гэгээн тэмүүллийг хөглөн бадраах онцгой чухал, түүхэн үйл явдал болж байна.

Монгол Улс, Япон Улсын үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд, ард иргэдийн чин сэтгэл, итгэл, зүтгэлийн үрээр манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тууштай хөгжин дэвжиж, эдүгээ “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүрч, хоёр улсын найрамдал, нөхөрлөл бүхий л салбарт гүнзгийрэн бэхжиж буйг тэмдэглэхэд сэтгэл хангалуун байна.

Монгол Улсад ардчиллыг бататгах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд Япон Улсын төр, засаг, Японы ард түмний халуун сэтгэл шингэсэн тусламж, дэмжлэг Алтайн өндөр уулсаас Дорнын уудам тал хүртэлх уудам дэлгэр эх орны минь зах хязгаар, нийгмийн бүхий л салбар, айл өрх, иргэн бүрт хүрч, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатантаан,

Монгол, Японы ард түмэн бол мянганыг өртөөлөн хүн-байгалийн хүйн холбоо, сүнслэг оршихуйн шүтэн барилдлагыг дээдлэх өв соёлын нандин учгаар ижилссэн, ээнэгшин дотносох сэтгэлийн ерөөл, алтай язгуурын нэгэн угшилт хэл бүхий “хөх толбот”-нууд билээ.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Таны хаанчлалын “Рэйва”-гийн эрин үед манай хоёр улс, ард түмнийхээ ээлтэй дотно нөхөрлөл, бат бэх итгэлцэлд суурилсан эрхэм түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлж, хамтдаа дэвжин хөгжих чин хүсэл тэмүүллээр жигүүрлэсэн бахдам сайхан түүхийг бид бүхэн цогцлоон бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.

Энэ үдэш Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Та Монгол Улсын Филармонийн дэргэдэх Морин хуурын найрал хөгжмийн уран бүтээлчдийн хамт “Монгол аялгуу” болон Японы алдарт “Хамабэ но үта” аялгууг эгшиглүүлэн манай ард түмний сонорыг мялаах нандин учрал тохиож буйд чин сэтгэлийн угаас гүн талархал илэрхийлье.

Энэ ялдамд, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Та Угсаа залгамжлагч Хунтайж байхдаа манай улсад 2007 онд айлчлах үеэрээ Морин хуурын чуулгын уран бүтээлчидтэй хамтран Сен-Санс-ын алдарт “Хун” аялгууг эрдүү хийл хөгжмөөр тоглож байсныг манай ард түмэн одоо хүртэл нандигнан дурсаж байдгийг  тэмдэглэн хэлэхэд таатай сайхан байна.

Эрхэм хүндэт Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатан Таны монголчууд бидэнд ханддаг элгэмсэг дотно, халуун дулаан, чин сэтгэлийг манай ард түмэн ямагт мэдэрч, өндрөөр үнэлэн хүндэлдэг билээ.

Эрхэм хүндэт Цог Жавхлант Эзэн Хаан Та болон Эрхэм дээд Хатан Таны Монгол, Японы “хүн төвтэй” Тусгай стратегийн түншлэлийг улам бүр бататган бэхжүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх эрхэм үйлсэд оруулж ирсэн үнэтэй хувь нэмэр, гавьяа зүтгэлд тань Монгол төр, Монголын ард түмэн гүнээ талархаж, чин сэтгэлийн хүндэтгэл үзүүлж байна.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт хүндэтгэл үзүүлэх төрийн хүндэтгэлийн зоогт манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн эрхэм хүмүүсийн төлөөлөл Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатантанд гүн хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна.

“Хорвоогийн учрал тохиол бүхэн хувь ерөөл буйнх” хэмээх япон ардын хэлц үг байдаг билээ.

Монгол Улс, Япон Улсын эрхэм нөхөрлөл, найрсаг харилцаа манай хоёр улсын ирээдүйн сайн сайхны төлөө, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө өнө мөнхөд өргөжин цэцэглэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатантан Таныг өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилж, тухлан саатахыг хүсье.

Энэ хундагыг:

  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны эрүүл энх, аз жаргалын төлөө,
  • Монгол, Японы ган бат найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагаа мандан бадрахын төлөө,
  • Манай хоёр улсын хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргал, сайн сайхан ирээдүйн төлөө,
  • Энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, япон анд нөхдийнхөө эрүүл энх, амжилт бүтээлийн төлөө өргөе.

ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО: 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх, тэргүүн хатагтай Лувсандоржийн Болорцэцэг болон энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид оо,

Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна.

Юуны өмнө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, Монголын ард түмэн намайг хатны хамт халуун дотноор хүлээн авч байгаад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Гурван жилийн өмнө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарыг Токио дахь ордондоо хүлээн авахын зэрэгцээ Монголын Морин хуурын чуулгын тоглолтыг хамтдаа үзэж сонирхсон маань тун сайхан дурсамж болон үлдсэн.

Миний бие 2007 онд анх удаа Монгол Улсад айлчилж байсан бөгөөд тэр үед үзэж харсан бүх зүйл маань гүн сэтгэгдэл төрүүлж, одоо ч нандин эрдэнэ мэт эрхэм санагддаг.

Энэ удаа Япон Улсын Эзэн Хааны хувиар Монгол Улсад хийж буй анхны айлчлал маань хоёр орны найрамдалт харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болоосой гэж хүсэхийн сацуу Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд оролцох боломж тохиосонд туйлын их баяртай байна.

Түүнчлэн Эрхэмсэг ноён Ерөнхийлөгчийн санаачилгаар наадмын нээлтийн өдөр буюу долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгохыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжсэн нь ач холбогдолтой гэж үзэж байна.

Миний бие хоёр өдрийн өмнө Монгол оронд зочлон ирсэн бөгөөд эдийн засгийн өсөлттэй уялдан Монголын нийгэм өмнө ирж байснаас илүү эрч хүчээр бялхаж байгаа нь мэдрэгдэж байна.

Мөн өвс, модод хөх тэнгэрийн дор бие биеэсээ уралдан тэнгэр өөд тэмүүлэн ургаж, цэцэгс дэлгэрэх хамгийн үзэсгэлэнтэй улиралд хатны хамт Монгол Улсад айлчлах завшаан тохиосонд туйлын их баяртай байна.

Япон Улс болон Монгол Улсын найрамдалт хамтын ажиллагааны гүн гүнзгий харилцааны үндэс суурь нь хүн хоорондын хэлхээ холбоо юм.

Өмнөх айлчлалын үеэр миний бие тухайн үеийн хоёр орны харилцаа оргилдоо хүрээгүй байгааг хэлж байсан. Жишээлбэл 2007 онд Япон Улсад 1,100 орчим монгол оюутан суралцаж байсан бол өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд энэ тоо дөрөв дахин нэмэгдсэн байна.

Айлчлалын үеэр Японд төгсөж, амжилттай ажиллаж буй хүмүүс болон  боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай танилцахаар төлөвлөж байгаа бөгөөд Монголын ирээдүйг авч явах хойч үеийнхэн, Японд суралцаж ирээд залгамж үеэ удирдан чиглүүлж байгаа эрхмүүдтэй уулзах гэж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна.

Өмнөх айлчлалын үеэр монголчууд “хувьтай хүн хур борооноор” хэмээн бэлгэшээдэг болохыг мэдсэн бөгөөд хур тунадас багатай, хуурай уур амьсгалтай бүс нутагт амьдардаг хүмүүсийн хувьд “ус бол чандмань эрдэнэ” гэдгийг мэдэрсэн билээ.

Өчигдөр миний бие Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар болон Гачууртын усны эх үүсвэртэй танилцаж, амьдралыг тэтгэгч усны нөөцийг тогтвортой хамгаалах асуудлыг шийдвэрлэхийн төлөө хоёр орны хүмүүс хамтран ажиллаж байгааг хараад сэтгэл ихэд хөдөлсөн. Аз тохиож Гачууртад бороо орж байлаа.

Хэцүү бэрх цагт хоёр орны ард иргэдийн нөхөрлөл, сайхан сэтгэлийн үнэ цэнийг мэдэрдэг.

1995 оны Ханшин-Аважи, 2011, 2024 оны хүчтэй газар хөдлөлт зэрэг байгалийн томоохон гамшиг тохиолдох үед Монголын ард түмэн цаг алдалгүй Японы ард түмэнд тусламжийн гараа сунгасан билээ. Бидэнд урам зориг өгсөн монголчуудын халуун сэтгэлийг мартахын аргагүй юм.

Өнөөдрийн хоёр орны гүн гүнзгий найрамдалт харилцаа, түүнд тулгуурласан хүний нөөцийн хөгжил, бүтээх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин зэрэг олон салбарыг хамарсан хамтын ажиллагааны хөгжлийн үндэс суурь нь дипломат харилцаа тогтоохоос өмнөх хоёр орны ахмад үеийнхний олон жилийн хамтын ажиллагаа байсныг мартаж болохгүй гэж боддог юм.

Хоёр орны харилцааны хөгжилд зүрх сэтгэлээ зориулан, олон саад бэрхшээлийг даван туулж, хүч чадлаа дайчилж ирсэн бүх хүнд гүн хүндэтгэл илэрхийлж байна.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны нөөц бололцоо нь Монгол орны уудам тал нутаг мэт зах хязгааргүй билээ. Цаашид хоёр орны гүүр болох залуу үеийнхэн маань ахмад үеийнхээ үйл хэргийг залгамжилж, уудам талд цацсан хамтын ажиллагааны үр соёолон ургаж, олон сайхан цэцэг дэлгэрэх лугаа адил амжилттай ажиллаасай гэж хүсэж байна.

Мөн залуучууд эрч хүчээ бүрэн дайчилснаар хоёр орны харилцаа Монголын хөх тэнгэр мэт өндрөөс өндөрт мөнхөд өргөжин хөгжөөсэй гэж хүсэж байна.

Өнөөдрийн гайхалтай оройн зоогийг барьж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх болон тэргүүн хатагтай Лувсандоржийн Болорцэцэг нарт талархал илэрхийлэхийн ялдамд хоёр орны ард түмэнд эрүүл энх, аз жаргал, Япон Улс, Монгол Улсын харилцаа улам бүр цэцэглэн хөгжихийг хүсэн ерөөе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM (197.211.63.110)
    I have learned the hard way that even the most seasoned investors can fall prey to malicious actors. When my Investment was stolen, I felt a sense of betrayal and anger. But then, I discovered this RECOVERY TEAM, and their professionalism and unwavering commitment gave me a renewed sense of confidence. From the moment I reached out to this Recovery Team, I was impressed by their attention to detail and their deep understanding of the Stock and real estate ecosystem. They listened patiently to my story and carefully analyzed the transaction history, leaving no stone unturned in their investigation. Throughout the recovery process, This Recovery Team kept me informed of their progress, providing me with regular updates and answering my countless questions with patience and understanding. Their unwavering dedication and determination gave me a sense of hope during a time of great uncertainty. To my astonishment, This Recovery Team was able to recover a significant portion of my stolen Investment funds. Their ability to track down my stolen assets and outsmart the malicious actors who had taken them from me was nothing short of remarkable. I am eternally grateful to them for their exceptional service. They not only restored my financial well-being but also gave me back a sense of hope and trust. I highly recommend their services to anyone who has fallen victim to crypto theft. This Recovery Team is a beacon of light in the darkness of Investment scams. Their expertise, professionalism, and unwavering commitment to helping victims of investments theft are truly unparalleled. If you have lost your investment to a fraudulent broker or investment scheme, do not hesitate to contact then: Email: Forensichackerstech@gmail.com
    2025 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    1 цаг 57 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    3 цаг 19 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    3 цаг 51 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    5 цаг 15 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    5 цаг 16 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    5 цаг 24 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    5 цаг 28 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    8 цаг 8 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    8 цаг 38 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    8 цаг 53 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    8 цаг 58 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    9 цаг 13 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 39 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    10 цаг 2 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    10 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    10 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    10 цаг 16 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    10 цаг 37 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК