Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал "Эдийн засгийн форум"-ын үеэр илтгэлийнхээ төгсгөлд дараах үгийг хэлэв.
Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг гаргана гэж жил бүр ярьсан байна. 16 жилийн хугацаанд тайзан дээр гардаг хүмүүс нь л солигдсон байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль гарахгүй бол дахиад монголд эдийн засгийн форум болохгүй ээ гэдгийг тохиръё. Одоо болих хэрэгтэй. Хэдүүлээ шударга байя. Эдийн засгийн том сорилтууд боломжуудыг нээдэг. Эдийн засаг агшиж байгаа бол тэлэх бодлого барья. Тэлэх бодлогоор дүрэм журмын саад тээгүүдийг арилгаж, хувийн хэвшлийн орон зайг нэмэгдүүлье" гэлээ.
М.Гал
Сэтгэгдэл (1)