
Боксын ОУХМ, Азийн наадмын мөнгөн медальт, улсын аварга шалгаруулах тэмцээний есөн удаагийн аварга М.Нандинцэцэгт Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль” гардуулахаар болжээ. Түүний шагналыг энэ сарын 18-нд эхлэх боксын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр гардуулан өгөх юм байна. М.Нандинцэцэгийн хувьд өнгөрсөн оны сүүлээр дасгалжуулагчтайгаа таагүй харилцсан хэмээн боксын улсын шигшээ багаасаа хасуулсан ч, Боксын холбооны хурлаас буцаан авахаар болсон. Тэрээр одоо уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” клубт бэлтгэлээ базааж байна.
Сэтгэгдэл (2)