
Реал Мадрид клуб Эзэн хааны цомын тэмцээнийг орхилоо. Копа Дел Рэйгийн шөвгийн 16-гийн эхний тоглолтонд Атлетикогийн талбайд 2-0 ээр хожигдоод байсан Реал Мадрид талбайдаа энэ үр дүнг эргүүлэхээр тоглосон ч харамсалтай нь 2:2-ын харьцаатай тэнцлээ. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүн 4:2 болж Атлетико Мадрид клуб шөвгийн наймд шалгарч байна. Реалаас Рамос болон Роналду гоолдсон бол эсрэг багаас Фернандо Торресын хоёр гоол оруулж гайхалтай байлаа.