Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын өдрийн ангийн оюутнуудын мөнгийг ирэх долоо хоногоос олгож эхлэхээр болжээ. Оюутнуудад үндэсний тэтгэлэгээс гадна голч дүнгээс хамаарч урамшуулал өгөх болсон. Мөн улсын болон олон улсын хэмжээний олимпиадад оролцсон бол 50-70 хувийн тэтгэлэг өгөх юм. Засгийн газраас эрэлт ихтэй хэмээн тодорхойлсон 50 мэргэжлийн тоонд таны суралцаж буй анги багтдаг бол мөн үндсэн тэтгэлэг дээр 50 хувийн нэмэгдэл “цалин” авна. Харин дээрх тэтгэлэгүүдэд хичээлийн ирц нөлөөлөхгүй бөгөөд үндэсний тэтгэлэг гэхэд сургалтын албанаас баталсан дүн нь жишигт хүрч байхад хангалттай аж. Оюутны ирцийг хэрхэн дүгнэхийг тухайн сургуульд үлдээж байгаа гэв. Мөн оюутны тэтгэлэгийг сургууль нь төсөв хэмнэх, хандив авах замаар оюутанд олгохгүй байхыг хориглосон байна.