Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нарыг Сүхбаатар дүүргийн шүүхээс гэм буруутайд тооцон, А.Баатархуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55, Г.Уянгыг 51 дахин үржүүлсэнтэй тэмцэх мөнгөөр торгох ял ногдуулсан билээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нарыг Сүхбаатар дүүргийн шүүхээс гэм буруутайд тооцон, А.Баатархуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55, Г.Уянгыг 51 дахин үржүүлсэнтэй тэмцэх мөнгөөр торгох ял ногдуулсан билээ. Харин тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. Уг гомдлыг энэ сарын 26-нд Нийслэлийн шүүхэд хэлэлцэхээр болжээ. Хуралд илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, улсын яллагчаар Ж.Чимгээ, өмгөөлөгчөөр С.Хишигбат нар оролцох аж. Тэднийг Эрүүгийн хуулийн 110.1, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан, гутаасан гэх үндэслэлээр буруутган ялласан юм. Тодруулбал, сэтгүүлч Г.Уянга УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Л.Гансүхийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан” гэх мэдээллийг цацсан. Мөн түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг БОАЖЯ-ны сайд Л.Гансүхийг “Сая долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэн нь шүүхийн хаалга татахад хүргэсэн байна.
Б.Чимэг