Сүүлийн үед манайхан хангуг хоолонд дурлах болсон билээ. Эзэгтэй Та энэ үдэш ширээгээ өвөрмөц хоолоор чимэхээр санаа шулуудсан бол тахианы махан шөл буюу "Тагтуритан" хийцгээе.

Орц: Төмс, лууван, сонгино, ногоон чинжүүгээ хэрчиж бэлтгэнэ. Төмсөө том том хэрчвэл амттай болдог. Харин луувангаа хавтгай хэрчээрэй.

Тахианы махаа угаагаад буцалж буй усанд дүрээд авна.

Хайруулын тавгандаа тосоо хийж халаана.

Тосондоо төмс, луувангаа шарж хуурна.

Шарсан төмсөндөө махаа нэмж хуурна.

Дээр нь нунтагласан сармис нэмнэ.

Бас том том хэрчсэн сонгиноо нэмнэ.

Бага зэрэг ус нэмээд таглаад тавиарай.

Болохын үед улаан чинжүүний нунтагаа нэмээрэй. Халуун ногоотой идэж
чадахгүй бол гучугару нэмэхгүй байсан ч болно. Бэлэн амтлагч нэмсэн ч
болно. Бүх хүнсний дэлгүүрт зарагдаж байгаа.

Гаргахын өмнө ногоон сонгиноо хийвэл амт, өнгө нь сайхан болно. Солонгос хоолонд ногоон сонгиныг голдуу ташуу хэрчдэг.










Эх сурвалж: 1000jor.mn