
Автомашин, мотоциклийн бартаат замын уралдаан болох “Дакар ралли” 35 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уламжлал ёсоор Аргентин, Чили, Боливи улсад болсон энэ удаагийн тэмцээнд манай улсын тамирчид ч урд жилүүдээсээ амжилттай оролцлоо. Тодруулбал мотоциклийн төрөлд өрсөлдсөн Д.Болдбаатар 45-р байр, Ч.Анар 78-р байранд орсон. Харин манайхаас хамгийн олон тамирчин оролцсон автомашины ангилалд 431 дугаартай ОУХМ Н.Лхамаагийн багийнхан замаа амжилттай дуусгаж, нийлбэр дүнгээр 62-р байрт орлоо. Ингэснээр авто спортын олимп гэгддэг “Дакар ралли”-д оролцож буй манай тамирчдын чансаа жил ирэх тусам сайжирсаар байна.