
Реал Мадрид клуб өнгөрсөн амралтын өдөр Ла лигийн 19 дэх тойргийн тоглолтоо Гетафегийн талбай дээр хийлээ. Тэд талбайн эздийг 3:0 харьцаатай итгэл төгс буулгаж авсан бөгөөд гоолуудыг Роналду болон Бэйл нар оруулжээ. Кристиано Роналду өнгөрсөн шөнө дубль хийснээр Ла лигийг 28 гоолтойгоор итгэл төгс тэргүүлж явна. Мөн тус тоглолтод Франц довтлогч Карим Бензама гайхалтай байж гоолын дамжуулалтыг өгсөн юм. Реал 45 оноотойгоор лигээ тэргүүлсэн хэвээр байна