
Сүүлийн үед алдартай дуучид, загвар өмсөгчид кино урлагт хүч үзэх болсон. Энэ жишгийг "Sweetymotion" хамтлагийнхан үргэлжлүүлэхээр шийдсэн гэнэ. Тэд нэгэн инээдмийн кинонд тоглосон бөгөөд кино нь ирэх хавар нээлтээ хийх юм байна. Кинонд гурван өөр амьдралтай, өөр хүсэл мөрөөдөлтэй бүсгүйчүүдийн тухай өгүүлэх ажээ.