
Шинэ он гарсанаас хойш дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ туйлын хэлбэлзэлтэй байна. Өнгөрсөн жилийн дунд үеэс хойш Лондонгын түүхий эдийн бирж дээр тасралтгүй буурч ирсэн нефтийн үнэ нэгдүгээр сарын арилжаагаар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Үүнийг ОХУ болон Иран зэрэг орнуудтай харилцаж буй Ирак улсын таагүй бодлоготой холбоотой хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэсэн байна. Харин Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр нефтийн үнэ тогтвортой байгаа бөгөөд нэг баррель нь 48.69 ам.долларын төвшинд байгаа юм.