
Жүжигчин Жон Траволта кино дэлгэцнээ ихэр дүрээ мөнхлөхийг хүсвэл энэ нохой хамгийн сайн тохирох нь ээ. Буф нэртэй уг нохойны нүд, шанаа, магнайг сайн ажиглавал "Pulp Fiction" киноны одтой тун адилхан болох нь анзаарагдана. Австралийн нохой хамгаалах төвийнхөн энэхүү зургаа Фэйсбүүкт нийтэлж, Буф нохойг Холливудын од болгохыг хүсчээ. Хоёр настай Буфад шинэ эзэн хайж байгаа ажээ. Харамсалтай нь, тэр дүлий учир эзэн олдохгүй байгаа гэнэ.