
Саяхан 25 жилийн ойгоо тэмдэглэсэн “Харанга” хамтлагийнхан сайн үйлсийн аян зохион байгуулж байгаа аж. Тэд энэ талаарх мэдээллээ өөрсдийн фэн хуудсандаа байршуулсан байна. Тодруулбал “Харанга” хамтлагийн уран бүтээлчид бяцхан багачууддаа зориулан “Хурдлав” хэмээх тоглолтоо зохион байгуулж олсон орлогоо бүтэн өнчин болон төрөлхийн өвчтэй хүүхэд багачуудад хандивлажээ.